АНЭУ-ын Дубай хотод өнөөдөр насанд хүрэгчдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. ОХУ-ын иргэн Умар Кремлевийн удирддаг Олон улсын боксын холбоо (IBA)-ноос зохион байгуулж буй энэ тэмцээнд 100 гаруй улсын боксчид нийт 13 жинд хурд, хүч, ур чадвараа сорино.
Манай улсаас уг тэмцээнд Гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэргүүтэй 6 боксчин оролцож байна. Тэднийг Олон улсын боксын холбооны 1 одтой дасгалжуулагч Х.Хайнар удирдаж буй аж.
Тэмцээнд өрсөлдөх Монголын тамирчид
Тэмцээн арванхоёрдугаар сарын 2-13-нд болно. Өнөөдөр техникийн зөвлөгөөн, нээлт болов. Тулаан маргааш эхэлнэ.
ДАШТ-ий шагналын сан 8 сая 320 мянган доллар. Жин тус бүрт түрүүлсэн боксчин 300 мянган ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн нь 150 мянган ам.доллар, гуравдугаар байрын шагналтан 75 мянган ам.доллароор шагнуулна. Дөрөвдүгээр байр эзэлбэл 20 мянга, тавдугаар байрт шалгарвал 10 мянган ам.доллароор урамшуулна.
Шагналын мөнгөний 50 хувийг боксчин өөрөө авч, дасгалжуулагчид 25 хувийг, улсынхаа Боксын холбоонд 25 хувийг нь өгдөг юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна