Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороонд анхны жишиг дэд төв болох “Сэлбэ хот орон сууцжуулалт” буюу “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжиж байна. Төслийн газар чөлөөлөлт өнөөдрийн байдлаар 94 хувьтай буюу нийт 2,206 нэгж талбараас 2,073 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ.
“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 113 блок бүхий 8565 айлын орон сууц баригдана. Төслийн явцыг хувиар тооцвол 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дараах гүйцэтгэлтэй байгаа аж.

Багц 1
• Бэлтгэл ажил-98.6 хувь • Cуурь ухлагын ажил-89.7 хувь • Суурь цутгалт-78.9 хувь • Зоорийн давхрын угсралтын ажил-40.7 хувь • БУА-4.6 хувь Багц 2 • Бэлтгэл ажил-98.2 хувь • Cуурь ухлагын ажил-91.1 хувь • Суурь цутгалт-89 хувь • Зоорийн давхрын угсралтын ажил-76.7 хувь • 1-р давхрын угсралтын ажил-40.3 хувь • БУА-5.7 хувь Багц 3.1 • Бэлтгэл ажил-6 хувь Багц 3.2 • Бэлтгэл ажил-66 хувь • Cуурь ухлагын ажил-80 хувь • Суурь цутгалт-75 хувь • БУА-3.4 хувь Багц 3.3 • Бэлтгэл ажил-72 хувь • Cуурь ухлагын ажил-56.8 хувь • Суурь цутгалт-57.1 хувь • Зоорийн давхрын угсралтын ажил-57.1 хувь • БУА-2.6 хувь Багц 4.1 • Бэлтгэл ажил-55 хувь • Cуурь ухлагын ажил-70.3 хувь • Суурь цутгалт-68.8 хувь • Зоорийн давхрын угсралтын ажил-50.1 хувь • БУА-3.6 хувь Багц 4.2 • Бэлтгэл ажил-53 хувь • Cуурь ухлагын ажил-54 хувь • БУА-0.27 хувь

Төслийхугацаанд нь ашиглалтад оруулах хүрээнд хүйтний улирлын битүүмжлэх технологийг ашиглаж өвлийн цагт ч зогсолтгүй ажиллаж байна. Энэхүү төслийн үр дүнд гэр хорооллын 15,600 орчим янданг халснаар Улаанбаатарын нийт агаарын бохирдлыг 22 хувиар буурах тооцоолол гарсан. Мөн шинэ төлөвлөлт, шинэ замын сүлжээ бий болсноор авто замын хөдөлгөөний түгжрэлийг 36.3 хувиар бууруулах боломжтой гэж судалгаанд дурдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна