Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Хан-Уул дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нэг юм.
Ойн баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар “Хангарьд” одонгоор шагналаа.
Баярын хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их хурал дахь Монгол Ардын намын Бүлгийн дэд дарга Ж. Алдаржавхлан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч. Бат-Оргил, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин, Л.Хосбаяр, Б.Мягмар, Ж.Энхжаргалан болон үе үеийн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нар, Нийслэлийн бусад дүүргүүдийн ИТХ-н дарга, Засаг дарга нар Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хан-Уул дүүргийн удирдах албан тушаалтнууд, Хан-Уул дүүрэгт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, төрийн албан хаагчид, Хан-Уул дүүргээс төрөн гарсан алдартнууд, Хан-Уул дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
60 жилийн ойн хүрээнд баярын хурал, урлагийн тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн “Богдхан уулын хишиг” бөхийн барилдаан зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна