Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатааж боломжтойгоос гадна шатаах явцад үүссэн эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлнэ.
Энэ нь хог хаягдлыг экологийн хувьд аюулгүйгээр устгаад зогсохгүй эдийн засгийн үр өгөөжийг давхар бий болгож буй юм.
Тодруулбал, 2040 он гэхэд Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй үлдсэн 42 хувийг шатааж устган эрчим хүч үйлдвэрлэх тооцоолол гарсан.
Ингэснээр төвлөрсөн хогийн цэгт дарж булшлах хог хаягдлын хэмжээ 5-8 хувь хүртэл буурах юм.
Мөн хотын хэмжээнд хог ангилал, дахин боловсруулалтын хэмжээ нэмэгдэх тусам шатаах шаардлагатай хогийн эзлэх хувь буурч, экосистемд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасах давуу талтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна