Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Энэхүү төсөл нь хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц системийг нэвтрүүлнэ.
Төслийг БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-тай хамтран, зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, шилжүүлэх загвараар (DBFOM) хэрэгжүүлэх бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээ, удирдлагын бүх ажиллагааг иж бүрэн хариуцах нөхцөлтэй юм.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар төлөвлөсөн энэхүү үйлдвэр нь өдөрт 1500 тн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 2,333 өрхийг цахилгаанаар хангана. Мөн төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих, шүүрүүлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх зэрэг байгаль орчныг хамгаалах томоохон арга хэмжээнүүдийг багтаажээ.
Төслийн хүрээнд хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах инженерийн шийдлүүдийг нэвтрүүлэхээс гадна хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахивар нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог үе шаттайгаар сайжруулах зорилт тавьжээ. Одоогоор төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101-ийг чөлөөлж, 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Газар чөлөөлөлт хийгдэж дууссанаар үйлдвэрийн барилгын ажил эхлэх боломж бүрдэнэ.
Төслийн үр дүнд хогноос үүсэх хүлэмжийн хий болон үнэрт бодисын ялгарал ихээхэн буурч, нийт 2,333 яндан болон нүхэн жорлонг устгах замаар орчны бохирдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой. Мөн хог булшлах газрыг нөхөн сэргээж, дахин ашиглалтад оруулах нөхцөл бүрдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна