Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь 300 мегаватт цахилгаан, 340 гигакалор дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ДЦС 2”-ын үнсэн сангийн 26 га талбайд байгуулах тус станцад дэвшилтэт технологи бүхий орчин үеийн хосолмол үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан.
Төслийн хэрэгжилтэд шаардлагатай хууль эрх зүйн болон техникийн үндэслэл бүрэн хангагдаж, талбайн судалгаа, дэд бүтцийн холболтын нөхцөлийг иж бүрнээр бүрдүүлсэн. Энэ хүрээнд төслийн нөлөөлөлд өртсөн нийт 26 нэгж талбар байгаагаас өнөөдрийн байдлаар 19 нэгж талбарыг чөлөөлөөд байна. ДЦС-5-ын цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр эрчим хүчний системд дутагдаж байгаа чадлыг нөхнө.
Түүнчлэн нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм. Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна