Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/840 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам” болон НИТХ-ын 2024 оны 02 дугаар сарын 08-ны №16 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь авто зогсоол байгуулан, ажиллуулах зөвшөөрлийг Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаас авахаар зохицуулсан.
Дээрх журмын дагуу зөвшөөрөл аваагүй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тээврийн хэрэгслийн зогсоолын 2 автомат хаалтыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг бүрэн чөлөөлүүллээ гэж Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна