Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар, Дулааны IV цахилгаан станц, Монголын Хүүхдийн ордон зэрэг байгууллагад ажиллаж, Нийгмийн халамжийн сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хийсэн эрсдэлийн үнэлгээ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, дүрэм, УДЭТ-ын барилгын их засварын ажилтай холбогдох асуудлаар Зөвлөмж хүргүүлэв.
Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Гаалийн лабораторийн дүрэм”, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журам” зэрэг шийдвэрийг хянаж, санал хүргүүлэв.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 2861 албан тушаалтныг хамрууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна