Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр” маргааш /2025.11.21/ тохионо. Эл өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гарган бүх нийтээр амрах баяр болгосон бөгөөд улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан дотоодын иргэн, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд Чингис хаан тэргүүн зэргийн одон гардуулдаг уламжлалтай.
Энэ жил "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээхээр болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өнөөдөр энэ талаар албан ёсоор мэдээллээ.
Академич С.Нарангэрэл нь 1953 оны тавдугаар сарын 30-нд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой, Монголын хуульч, улс төрч, нийгмийн зүтэлтэн юм.
Тэрбээр 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн Зочин Профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Хууль зүйн сургуулийг нь удирдаж, 50 жил багшилсан Монгол Улсын Их Сургуульийнхаа Эмирет Профессор болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна