Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын Хараа-2050” болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Туул Усан цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тус төслийг хэрэгжүүлэх үндэслэл нь 2023 оны байдлаар Улаанбаатар хотын 1.7 сая орчим иргэн хоногт 160.2 мянган метр куб ус хэрэглэж байсан бол 2040 онд хүн ам 2.1 сая болж, усны хэрэглээ хоногт 772.4 мянган м.куб-т хүрэх тооцоо гарсан бөгөөд энэ байдлаар үргэлжилбэл усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгааг мэргэжилтнүүд тодотгодог. Иймд тус төсөл нь Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны ус хангамжийг тогтвортой байлгах, газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэх аж.
“Туул Усан Цогцолбор” төсөл нь ус хуримтлуулах боомт далан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж, бага оврын цахилгаан гаргах станц бүхий цогцолбор байгууламж байхаар төлөвлөгдсөн. Урьдчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ)-д тусгагдсанаар боомт нь 50-100 сая.м3 ус хуримтлуулах багтаамжтай, далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр хэмжээтэй байх юм. Төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийг хэрэгжүүлэхээр Усны газар болон Нийслэлийн холбогдох байгууллагууд 2024 оноос Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд эхний шатанд Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Тус төсөл нь Туул голын урсацад тохируулга хийх замаар Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх, ус цэнгэгжүүлэх байгууламж бүхий цогцолбор барилга байгууламж барьж, нийслэлийн дагуул хотууд болон томоохон үйлдвэр, обьектын ус хангамжийг шийдвэрлэх, усны эрчим хүчийг ашиглах, Туул голын сав газрын экосистемийн таатай нөхцлийг бүрдүүлэх, үерийн аюулыг бууруулж улмаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Сэтгэгдэл бичигдээгүй байна