Манай улсад лаг шатаах үйлдвэр байхгүй.
Тиймээс лагийг хатаахдаа талбайд буулгаж, байгалиар нь хатаах аргыг хэрэглэж буй.
Энэ нь агаар, орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.
Иймд инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн талбай ойролцоогоор 40 мянган ам.метр бөгөөд Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах юм. Тус үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд шатаасан лаг нь 5-6 метр.куб үнс болно.
Улаанбаатар хотод тус үйлдвэрийг барьснаар нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын үр ашигтай, цогц шийдэл болох юм.
Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авч дууссан.
Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу төслийн бүрэн шинжилгээ хийхээр бэлтгэж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна