НИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс анх удаа оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул, НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн гишүүн Т.Батцогт, НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Б.Дөлгөөн болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын удирдлагууд, АТГ, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн төлөөллүүд оролцлоо.

Энэхүү тэтгэлэгт сүүлийн шатанд 10 баг буюу 100 шилдэг оюутан шалгарч тэтгэлэг хүртлээ. Тэтгэлэг хүртсэн шилдэг төслүүдийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх байна.
Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Монголын оюутны холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Тус хөтөлбөрт шалгарсан 100 оюутанд дараах тэтгэлэгийг олголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Сэтгэгдэл бичигдээгүй байна