Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн онцгой байдлын газарт эхэллээ.
Энэхүү хуралдаанаар анх удаа Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажил болоод төсөвт тусгасан санхүүгийн зарцуулалтыг танилцуулах юм.
Хуралдаанд нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар болон гишүүн 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож байна.
Хуралдааныг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр "Нийслэлийн есөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар өнөөдөр энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулна. Төсвийн мөнгөөр яг ямар ажил хийсэн, хэдэн хувиар бууруулсан гээд мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй хүргэх чухал.Цаашдаа ч энэ зарчмаар ажиллана. Учир нь дүүргүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв, хөрөнгийг хангалттай батлаж өгсөн. Тиймээс ажлын үр дүн хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна