Амбулаториор нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь (14,308) нь томуу, томуу төст өвчтэй байна. Үүнээс Улаанбаатарт 34.4 хувь (4,908) нь, орон нутагт 65.6 хувь (9,400) нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага байна. Эмнэлэгт 7,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1,342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Үүнээс Улаанбаатарт 44.3 хувь (594) нь, орон нутагт 55.7 хувь (748) нь бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15, үүнээс 51.8 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 80.6 хувь нь 15, үүнээс 65.1 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүн амд 41.6 тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүүлийн 3 жилийн томуугийн улиралтай харьцуулахад 6.8 – 33.7-оор бага байна. Томуу, томуу төст өвчний тархалт: Алаг цоог дэгдэлтийн түвшинд 1 аймаг, Идэвхжлийн түвшинд 15 аймаг, Улирал хоорондын түвшинд 3 аймаг байна.

ХӨСҮТ-д нийт 88 сорьцод томуу, томуу төст вирус илрүүлэх шинжилгээ хийхэд дараах вирусууд зонхилжээ.
Дээрх вирусийн халдварын үед өндөр халуурах ба хоруу чанар өндөртэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Иймд эрсдэлт бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн ээжүүд, ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарахыг зөвлөж байна.
Энэ томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед гараа тогтмол угааж, маск зүүх нь хамгийн сайн хамгаалалт болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна