"Оюу толгой" компани нь Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо, түүний хамрах хүрээний дагуу үйл ажиллагааг гүнээ хүндэтгэн, шаардсан мэдээллийг тухай бүр хүлээлгэн өгч, хамтран ажилласаар байгаа ба цаашид ч ил тод хамтарч ажиллах эрмэлзэл дүүрэн байна.
Түр хорооны гишүүдийг уурхайтай биечлэн танилцах урилгыг бид өнгөрсөн 10 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн бөгөөд тус Түр хорооноос Нээлттэй сонсгол зарласантай холбогдуулан Оюу толгойн уурхайн цогцолборт зочлох урилгыг дахин хүргүүлээд байна.
Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай биечлэн танилцах нь дараах ач холбогдолтой. Үүнд:
• Ил болон гүний уурхайгаас бүрдсэн цогц зэсийн бизнес Оюу толгойн уурхайтай биечлэн танилцаж, илүү гүнзгий ойлголттой болох,
• Гүний уурхайн бүтээн байгуулалт, тогтвортой үйл ажиллагааны нарийн ярвигтай байдал, урт хугацааны үйл ажиллагаатай холбоотой боломж эрсдэлүүдийн талаар ойлголттой болох,
• Онтре лиценз, түүний ач холбогдол, хүлээгдэж байгаа шийдвэрүүдийн талаар бүрэн зураглал авах,
• Оюу толгойн хамт олонтой уулзаж ярилцах, Ханбогд сумын хөгжил дэвшил, тогтвортой хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалттай танилцах





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна