УИХ-ын гишүүн Ч.Номин УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд хандан талархал илэрхийлж, амжилт хүсжээ.
Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Дашзэгвийн Амарбаясгалан танд. Үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмаасаа хазайлгүй, ард түмэндээ өргөсөн тангараг, намын гишүүдийнхээ өмнө хүлээсэн итгэл, хариуцлагатаа эцсийн мөч хүртэл үнэнч байсан УИХ-ын дарга, МАН-ын дарга Д.Амарбаясгалан танд талархал илэрхийлье.
-Таны МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж, улс төрийн намын шинэчлэлийг бүх түвшинд хийж, сүүлийн 3 удаагийн сонгуульд МАН ялалт байгуулахад,
-Ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн өөрчлөлтийг манлайлан хийж, олон ургалч үзлийн толь анхны 126 гишүүнтэй парламентыг байгуулахад,
-Улс төр, нийгэм дэх эмэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангахад манлайлан оролцсонтой хэн ч маргахгүй.
Улс орныхоо язгуур ашиг сонирхол, хөгжил дэвшлийн төлөө нэг кабинетэд хамтран зүтгэсэн богинохон цаг хугацаанд Д.Амарбаясгалан таны алсын хараа, стратегич сэтгэлгээ, шударга, зарчимч зан чанар, тэвчээр, зориг хатуужил энэ цаг үед төрсөн улс төрийн шилдэг лидер, манлайлагч гэсэн итгэл үнэмшлийг улам бүр бат болгосон.
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын даргын сонгуулийн хүч тэнцвэргүй өрсөлдөөнд оролцох мэдэгдэл гаргасан мөчөөс эхлэн эрүүгийн хэрэгт татагдаж, гэр бүл, найз нөхөд, намын хамт олон, ойр тойрны хүмүүсийг хууль, хяналтын бараг бүх байгууллагаас дарамталж, хэрэг үүсгэж, хорьж, асар их мөнгө, хүчний компанит ажил өрнүүлэн нэр төрийг нь гутааж байгааг, энэ их мөнгө, эрх мэдлийн эсрэг эцсийн мөч хүртлээ сөрөн зогссоныг нийгмээрээ харлаа.
УИХ-ын дарга, МАН-ын дарга Д.Амарбаясгалан таны Ардчилсан парламентын засаглал, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөө, жендерийн тэгш байдлыг хангах их үйл хэрэг, тэмцэл цаашид тасралтгүй үргэлжилнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна, таны улс төрийн цаашдын үйл хэрэгт өндөр их амжилтыг хүсье" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
103.57.95.122
????????????????
Хариулах