Э.Батмагнай: Дуудлага худалдаагаар олсон мөнгө нь Тэргүүн Богд дэвжээний үйл ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд бүрэн зарцуулагдана

Moderator
2025/11/14

2025 оны Улсын баяр наадмын түрүү бөх Улсын Арслан Э.Батмагнайгийн зодог шуудгийг дуудлага худалдаагаар оруулж, анхны дуудах үнэ нэг сая төгрөгөөс эхэлсэн бөгөөд Баянхонгор аймгийн харьяат иргэн Б.Бат-Очир 76 сая төгрөгөөр худалдан авсан юм.

Энэ тухай Улсын арслан Э.Батмагнай "Тэргүүн Богд дэвжээ VIP хүлээн авалтанд ирсэн бүх хүмүүст талархал илэрхиййлье. Тэргүүн Богд дэвжээний удирдах зөвлөлийн гишүүд бид хуралдаж, миний хэрэглэж байсан зодог шуудгийг дуудлага худалдаанд гаргахаар шийдвэрлэсэн болно.

Дуудлага худалдаагаар олсон мөнгө нь цаашдын Тэргүүн Богд дэвжээний үйл ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд бүрэн зарцуулагдах юм" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна