Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд Зунжин худалдааны төвийг хотын төвтэй, Яармагийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийг хоёр чиглэлд төлөвлөсөн бөгөөд төр, хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээний ажил хийгдэж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 22.4-р заалтын дагуу 2025.09.29-нөөс 2025.10.29-ний өдрүүдэд “Улаанбаатар Трам” төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийн оролцоог судлах зорилгоор олон нийтэд саналын урилга түгээсэн. Тухайн нэг сарын хугацаанд хувийн хэвшлийн оролцогчдоос 4 санал ирүүлээд байгаа юм.
Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь улсад болон татвар төлөгчдөд ямар үнэ цэнэ, үр ашиг авчрах эсэхийг бүрэн шинжилгээгээр баталгаажуулдаг. Тодруулбал, хувийн хэвшлийн хөрөнгө, шинэ технологи, чадварлаг менежментийг ашиглан төслийг илүү хурдан, чанартай хэрэгжүүлэх боломжийг тооцдог. Цаашид, "Улаанбаатар Трам" төслийн бүрэн шинжилгээний дүнд сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлах юм.
“Улаанбаатар Трам” төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь нийтийн тээврийн шинэ шийдлийг богино хугацаанд, чанартай, үр ашигтайгаар нэвтрүүлэх стратегийн оновчтой хэлбэр юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна