Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан, холбогдох байгууллагаас нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна.
1.ХУГАЦАА:
Нэр дэвшүүлсэн бүтээлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17.30 цагаас өмнө Монгол Улсын Их Хурлын Тамгын газар (“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах, баримт бичгийн бүрдэл, бүтээлийн агуулгыг судлан танилцуулга бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг)-т хүлээн авна.
Холбоо барих албан тушаалтан:
Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Эрх зүйн мэдээлэл, лавлагааны хэлтсийн Pеферент Б.Хангай (Харилцах утас: 51-265152, Өрөө:Төрийн ордон, 334 тоот)
- Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага;
- Их, дээд сургууль;
- Төрийн болон бусад байгууллага.
3.НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ЧИГЛЭЛ:
Эрдэмтэн, судлаач, судлаачийн багийн туурвисан ном, эсхүл гадаад улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэл (цаашид “бүтээл” гэх)-ийг нэр дэвшүүлэх бөгөөд уг бүтээл зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.
Чиглэл:
- Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох;
- Парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх;
- Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх.
4.ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
-Нэр дэвшүүлж буй бүтээл;
-Бүтээлийг нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн байгууллага болон бусад байгууллагын хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, албан ёсны шийдвэр;
-Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр оруулсан уг бүтээлийн хувь нэмэр, үр дүн, тухайн бүтээлд дэвшүүлсэн шинэлэг санааг тайлбарласан дэлгэрэнгүй танилцуулга;
-Бүтээлийн талаар тухайн салбарын хоёроос доошгүй эрдэмтний шүүмж, эсхүл мэргэжлийн холбооны удирдах төв байгууллагаас бүтээлд өгсөн тодорхойлолт;
-Бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачийн танилцуулга;
-Эрдэмтэн, судлаачийн бүтээлийн жагсаалт;
-Бүтээлээс гадаад улсын судалгааны бүтээлд эшлэл авсан бол энэ тухай баримтыг хавсаргах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТАМГЫН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна