Гадаадын иргэн, харьяатын газрын систем шинэчлэлтийн хүрээнд Монгол Улсад албан болон хувийн хэргээр түр ирэгч гадаадын иргэний визийн хугацаа сунгах болон визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээний хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс байгууллагын immigration.gov.mn сайтаар дамжуулан, шинэ системээр хүлээн авна.
Тодруулбал, e-visa.mn системээр үзүүлж байсан визийн хугацаа сунгах, визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээг зогсоож, үйлчилгээний шинэ систем (isf.mn)-ээр хүсэлтийг хүлээн авах юм.
Гадаадын иргэн, түүний уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд уг цахим үйлчилгээг сонгохдоо цахим cистем дэх “Виз” цэсрүү нэвтэрч, хүсэлтээ илгээх бөгөөд уригч аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр, гадаадын иргэн бол цахим хаягаар бүртгэл үүсгэж тус тус нэвтрэх боломжтой.
Хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн тохиолдолд тухайн гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид цахим шуудангаар QR code бүхий хариу очих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна