УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэврийг нэмэх асуудал ороод эхний удаа 66 гишүүн дэмжиж, 34 гишүүн татгалзсан. Шадар сайд уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгч өнгөрсөн амралтын өдрүүд болон өнөөдөр өглөө хүртэл Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг тасралтгүй дээрх асуудлаар хуралдлаа.
Өнөөдөр эмч нар ч гадаа жагсаж, төсөв хүнд байна гэсэн шалтаг, шалтгаануудыг маш ихээр тоочсон ч бид тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрч чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдэд олгох асаргааны тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо. 20 хувь болгож нэмэгдүүлэхэд нийт 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай.
Зам, барилгатай холбоотой төсвүүдээс 30 тэрбумыг хасаж 20 хувийн нэмэгдэл буюу 80 мянган төгрөгөөр эхний ээлжид нэмэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчийн тэтгэмжийн асуудлыг ирэх жилийн төсөв дээр 20 хувиас их, ажилгүйдлийн тэтгэмжээс дээш хэмжээнд хүртэл нэмэх талаар тохиролцлоо. Бид олон хоног дуугарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордны гадаа цасан шуурганд жагсаж дуу хоолойгоо илэрхийлсний хүчинд дээрх шийдвэрт хүр чадлаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна