Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Бурёнг хот хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Бурёнг хотын дарга Ким Дон Ил гарын үсэг зурсан юм.

Тус хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар хоёр хот соёл, аялал жуулчлал, боловсрол, эдийн засаг, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломж бүрдэж байна.
Ташрамд, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 35 жилийн ой тохиож байна. Манай хоёр улсын харилцаа нь олон салбарт өргөжин хөгжиж, түүхэн болон стратегийн чухал түншлэл юм.
Тухайлбал, 1990 оны байдлаар хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2.7 сая байсан бол 2024 оны эцэст 620 сая ам.доллар болж өсөн нэмэгдээд байна.
Монгол Улсын хувьд БНСУ-аас автомашин, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг голчлон импортолдог бол тус улсад молибден, жонш зэрэг ашигт малтмалын төрөл, ноолууран хувцасны төрлийн бүтээгдэхүүн экспортолдог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна