2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-ын ээлжит V хуралдаанаар соёлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд Үндэсний урлагийн их театр барихаар газрыг шийдвэрлэсэн. Үндэсний урлагийн их театрыг барих талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 970 гаруй га газартай. Үүнээс 300-400 га газарт ундны усны эх үүсвэрийн хамааралтай 218 худаг байдаг. Үндэсний урлагийн их театрын газрын зөвшөөрлийг “Шинэ зуун айл” худалдааны төвөөс урагш ундны усны эх үүсвэрт хамааралгүй газар олгосон. Хуулиараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт газрын 85 хувьд ногоон байгууламж, 15 хувьд бусад тохижилт хийхийг зөвшөөрсөн байдаг. Энэхүү зөвшөөрөгдсөн хэмжээндээ ч, байршлын хувьд ч зөвшөөрөгдсөн газарт Үндэсний урлагийн их театрыг барих юм. Мөн Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхийлөгч хоорондын хэлэлцээрээр Үндэсний урлагийн их театрын 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ талаас бүрэн шийдвэрлэнэ. Усны тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Газрын тухай хууль зэрэг холбогдох хуулиар энэхүү нийтийн зориулалттай дэд бүтцийг зөвшөөрсөн заалтууд байдаг. Тухайлбал, Усны тухай хуулийн 22.2.1, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8 гэх заалтуудад “Нийтийн зориулалттай дэд бүтэц”-д зарим хамгаалалтын бүс газрыг олгох заалтуудыг тусгасан. Нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламжийн талаар дээрх хуулиудад хуульчилж өгсөн гэсэн үг. Түүнчлэн Газрын тухай хуулийн 12.2 болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд Үндэсний урлагийн их театрын талаар тодорхой хэмжээнд тусгагдаж, хуульд нийцсэн байдаг” гэв.
Монгол Улсад Үндэсний урлагийн их театрыг барьснаар үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах, хүүхэд, залууст өвлүүлэн үлдээх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
66.181.161.182
Хуулийг шал худлаа тайлбарлаад байна. Усны тухай хуулийн 22.2.1-д заасан Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д "Нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга" барихыг зөвшөөрсөн байна. Энэ дэд бүтцийн барилгад театрын барилга орохгүй ээ. Нийтийг ус, дулаан, цахилгаан, холбо гэх мэт дэд бүтцийн барилга байгууламжийг зөвшөөрсөн болохоос театр, үзвэр үйлчилгээний газрыг зөвшөөрөөгүй
Хариулах