Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ноцтой мэдээллийг өглөө. Тэрбээр:
"Ханиад томууны үетэй давхцаад Улаанбурхан гарчих вий гэж айж, эмээж улаанбурхны вакцинжуулалтыг 75 хувьд хүргэсэн. Гэвч өчигдөр муу мэдээ сонслоо. БГД-ийн 143 дугаар сургууль дээр 6 хүүхдэд улаанбурхны шинж тэмдэг илэрч, халдвар дэгдсэн байна. Энэ үед Улаанбурхан дэгдвэл маш ноцтой нөхцөл байдал үүснэ. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг хурдан томилж, ажилд нь оруулахыг Нийслэлийн даргаас шаардаж байна. Хавьтлын шинжилгээний хариу ямар гарахыг мэдэхгүй байна. Улаанбурхны эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдээс шинж тэмдэг илэрсэн. 143 дугаар сургуульд 543 хүүхэд сурдгаас 40 хувь нь вакциндаа хамрагдаагүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна