Улаанбаатар хот өнөөг хүртэл ундны болон үйлдвэрийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 шоо метр хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байгаа юм. Энэ хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг тогтвортой хангах зорилгоор “Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байхаар ТЭЗҮ-д тусгаж байна. Төслийн хүрээнд гадаргын ус ашиглах боломжийг нээж, усны нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой ус хангамжийг бий болгох төдийгүй үерийн эрсдэлээс хамгаалах, голын экологи, орчны тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон эерэг нөлөөлөлтэй байхаар төлөвлөсөн. Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа болох юм. Тухайлбал, гадаргын усыг хуримтлуулснаар жилд 50–100 сая шоо метр усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL (Kalpataru Projects International Limited) нь урьдчилсан судалгаа, техникийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна. Тус байгууллага нь олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 19.000 км гаруй ус дамжуулах хоолой барьж, 15 сая гаруй хүнд буюу 750,000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон олон улсын хэмжээнд усан хангамжийн салбарт туршлагатай компани юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна