Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Голомт банк болон Эко Сквер Энержи ХХК хамтран гэр хорооллын айл өрхүүдэд гадна агаарыг дулаан болгон хувиргадаг эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү ажил нь аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд татварынхаа 1 хувийг нийслэлийн дэд бүтэц, байгаль орчны бодит төслүүдэд зарцуулах боломжийг олгодог “1 хувийн хөнгөлөлтийн хууль”-ийг хэрэгжүүлсэн нийслэлийн анхны жишээ болж байна.
Төслийн хүрээнд агаарын бохирдлын түвшин өндөртэй бүсэд байрлах 300 хүртэлх айл өрхийг ногоон халаалтын шийдэлд хамруулах юм. Ингэхдээ өөрсдийн зардлаар гэрээ бүрэн дулаалсан буюу “дулаан алдалтгүй гэр” батламж авсан айлуудад төхөөрөмж суурилуулах юм. Одоогоор эхний ээлжийн айлууд төхөөрөмжөө хэрэглээд хэвшжээ.
Агаараас дулаан ялгаруулдаг уг төхөөрөмж нь уламжлалт цахилгаан халаагуураас 3.6–3.8 дахин бага цахилгаан хэрэглэдэг, урсгал зардал багатай, байгальд ээлтэй технологи гэдгээрээ онцлогтой юм.
Ийнхүү Чингэлтэй дүүрэг 1 хувийн хөнгөлөлтийн хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн анхны төслөөрөө утааг бууруулах, ногоон шийдлийг түгээн дэлгэрүүлэх шинэ жишгийг нийслэлд эхлүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна