Автобусны дулаан буудал байршуулжээ

Moderator
2025/10/31

Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 1, 11, 26, 33, 36 дугаар хорооны 5 байршилд автобусны дулаан буудал байршууллаа.

Автобус цөөн тоогоор ирдэг, иргэд удаан хугацаагаар автобус хүлээж зогсдог захын гэр хорооллын хороонуудад автобусны дулаан буудлыг үе шаттайгаар байршуулж байна.

Тодруулбал 1 дүгээр хорооны Гүнгэрваа худалдааны төв, 11 дүгээр хорооны Баянхошууны хөтлөөс Зурагт тал руугаа, 33 дугаар хорооны 122 дугаар сургуулийн зүүн талд, 36 дугаар хорооны Алтан-Овооны 40 дүгээр гудамжинд тус бүр шинээр автобусны дулаан буудал байршууллаа.

Ингэснээр тус дүүргийн хэмжээнд 17 хорооны 24 байршилд автобусны дулаан буудлыг байршуулаад байна гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна