Тагнуулын байгууллагаас “Оюу толгой“ ХХК-д хийх баривчилгаа үргэлжилж байна

Moderator
2025/10/30

"Оюу толгой" компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудыг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд тус компанийн Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид мэдээлсэн. Ингэхдээ баривчилгаа үргэлжилнэ гэдгийг ч мэдээлсэн.

Тэгвэл Тагнуулын байгууллагаас хийх мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин нэр бүхий хүнийг яллагдагчаар татан, хорьсон аж. Тодруулбал, "Оюу толгой" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболдыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дэх хэсэг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 18.6 дахь хэсэг “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ түүнийг "гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр нэг сарын хугацаатайгаар цагдан хорьжээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.220
    2025/10/30

    Bugdiin shalgah heregtei

    Хариулах
  • 66.181.161.220
    2025/10/30

    Ot surgaltand hamragdaad anket ywuulhaar ogt awdaggui uur mergejilt eswel mergejil bus humuusiig awdg ene zuil olon jil ywagdaj bga hudlaa ajliin bair zarladg dandaa mngu ugj chadsan humuus n ordog gazar

    Хариулах
  • 66.181.161.220
    2025/10/30

    Er n ot gaigui alban tushaal setertei hunuus bugd mngu awch hun ajild oruuldg shuu

    Хариулах
  • 103.212.118.236
    2025/10/30

    Deerees ni udirddag jinhene ezdiig ni bariachee Guitsetgeh shatnii humuusiig barivchlaad bhiin Ezdiig ni bariach Uls tord bga luivarchidaa bariach

    Хариулах