“Хотула” аппликейшн, сайн карт болон иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан иргэд түлшээ худалдан авч буй.
Тодруулбал, сайн картгүй болон аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн ард байрлах QR кодоо уншуулснаар виртуал карт үүсгэж, түлш худалдан авах боломжтой юм.
Түлш борлуулалтын цэгт иргэний үнэмлэхтэйгээ очиход борлуулагч таны иргэний үнэмлэхийн QR кодыг өөрийн аппликейшнаар уншуулах бөгөөд 7 хоногт 7 шуудай түлш авах эрхтэй. Хэрвээ та орон нутгийн болон орон сууцны хаягтай бол тухайн хороондоо түр оршин суугчаар бүртгүүлж, уг мэдээллээ цахимаар “Тавантолгой түлш” ХХК руу илгээнэ.
Ингэснээр та иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой болно.
Мөн өрхийн нэг гишүүн “Хотула” аппликейшнд бүртгүүлснээр тухайн гэр бүлийн бүх гишүүд иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
202.9.40.98
Томчууд нь өдрийн цагаар ажилдаа явцгаана орой тараад авах гэхээр дууссан бдаг Хичээл тараад хүүхэд маань авах болохын тэр тохиолдолд яах вэ За одоогоор бол сайн картаар өгөхгүй бгаа шүү
Хариулах