Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна.
Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн 10 га газарт ирэх онд барьж эхэлнэ. Тус үйлдвэр нь хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өөрийн болон хогны үйлдвэр технологийн паркийн хэрэгцээг хангах хүчин чадалтай. 2022 онд батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан шаардлагуудыг хангаж, Монгол Улсын хэмжээнд анх удаа тус хуулийн дагуу хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүдийн нэг болж буй онцлогтой.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу төслийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийгдэж, аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-аар үйлдвэр барих түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгоод байна. Үйлдвэр барих хөрөнгө оруулалтын хэмжээг 205 сая ам.доллар байхаар тооцоолж бүтээн байгуулалтыг 2026-2028 онд хийх юм.

Төслийн ач холбогдол:
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн Эрчим хүчний яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас холбогдох саналуудыг авч, дэмжигдсэн төсөл юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна