Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 136 мянга гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 124.947 иргэн хамрагдаж, дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна.
Мөн “Маскаа зүүе” аяны хүрээнд нийтийн тээврээр зорчиж буй иргэд, олон нийтэд дархлаажуулалтын талаар постер мэдээлэл хүргэх ажлыг холбогдох байгууллага, дүүргүүдэд нь үүрэг болгосон.
Өнөөдөр нийт есөн эмнэлэгт үндсэн тусламж, үйлчилгээний 2614 ор байгаагаас хүүхдийн тасгийн ор 759 байна.
Орны ашиглалт 59.2 хувьтай бөгөөд нэмэлтээр 1052 ор дэлгэхээр төлөвлөж байгаа юм. 2025 оны эхний хагас жилийн үзлэг өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Үзлэгийн төрөлд амбулаторийн үзлэг 49.7 хувь, урьдчилан сэргийлэх үзлэг 28.8 хувь, гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 13.2 хувь, диспансерын хяналтын үзлэг 8 хувийг эзэлж буй.
Мөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, үйлчилгээний чанарт хяналт хийх ажлыг төлөвлөж ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна