2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Төрийн банкны төв салбарын ажилтнууд өчигдөр /2025.10.21/ Сонгинохайрхан
дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Таширын аманд 100 гаруй шар хуайс, агч мод
тарилаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдээд буй банкны хамт олон “Ажилтан бүр
нэг мод” зорилтот аяныг “Модыг мод(а) болгоё” уриан дор зохион байгуулдаг бөгөөд
энэхүү аяны хүрээнд жил бүрийн хавар, намар 500 салбар нэгж, 3000 гаруй ажилтныхаа
идэвх оролцоогоор улс орон даяар мод тарьдаг уламжлалтай.
2021 оноос хойш хэрэгжсэн “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд Төрийн банкны
хамт олон нийт 25,000 гаруй модыг Монгол орон даяар тарьж ургуулжээ. Хамгийн чухал
нь тарьсан моддоо тогтмол арчлахад банкны зүгээс онцгойлон анхаарч байна.
Төрийн банк нь тогтвортой хөгжлийг дэмжигч, системд нөлөө бүхий банкны
хувиар ногоон соёлыг түгээн дэлгэрүүлж, нийгэмд эерэг үлгэрлэл үзүүлэхийг зорин
ажилладаг. Энэ хүрээнд орон даяар мод тарьж, амьтдыг хамгаалж, гол горхи, нуур
цөөрмийн эрэг, усны сав газрыг цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулсаар байна.
Мөн банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, ажилтны автобус аялуулах, авто
баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих
зэргээр ногоон оффисыг зарчмуудыг баримтлан ажиллаж байна.
Үүгээр зогсохгүй Төрийн банк нь банк хоорондын шимтгэлийн дүнгээс тодорхой
хувийг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санд хуримтлуулж, тус сангаар
дамжуулан төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадна талбай,
ногоон байгууламжийг тохижуулах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийхэд хувь нэмрээ
оруулсаар байна.
Итгэл төгс - Ногоон ирээдүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна