100 буудалт даамын өсвөр үе залуучуудын ДАШТ-д оролцох баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо

Moderator
2025/10/21

Турк улсын Анталья хотноо аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохиогдох даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцохоор баг тамирчид маань өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэхүү тэмцээнд  өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн охид, хөвгүүдийн 5, 5 насны ангилалд үндсэн, рапид, блиц 3 төрөлөөр аваргуудаа тодруулах юм байна.

Манай улсаас бүх насны ангилалд нийтдээ 34 тамирчин, 4 дасгалжуулагч оролцоно. Монголын даамчид тус тэмцээнд 1991 оноос эхлэн оролцож, зөвхөн 100 буудалт даамын үндсэн төрлөөс л гэхэд 17 алт, 15 мөнгө, 16 хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөн сүүлийн хоёр ДАШТ-д манайхан багийн дүнгээр тэргүүлсэн билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна