“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн 1 хоногийн хугацаанд 12 бүртгэгджээ. Тодруулбал, “Шахмал түлш худалдаа, авна, зарна” группээр дамжуулан 1 тонн шахмал түлш авахаар хандаж урьдчилгаа мөнгө шилжүүлж залилуулсан байна.
Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж залилж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд аливаа зүйлийг худалдан авахдаа урьдчилгаа мөнгө болон төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна