2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлаг “Төрийн банк” ХК-ийн
зээлжих зэрэглэлийг “B1”, хэтийн төлөвийг “тогтвортой” болгон сайжруулсныг 2025 оны
10 дугаар сарын 20-ны өдөр зарлалаа.
Тодруулбал, Төрийн банкны урт хугацаат гадаад, дотоод валютын хадгаламжийн
үнэлгээ болон урт хугацаат гадаад валютын зээлдэгчийн эрсдэлийн үнэлгээг “B2”-
оос “B1” болгон Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшинтэй адилтган сайжрууллаа.
Moody’s агентлагийн тайланд, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт,
түүхий эдийн бүтцийн төрөлжилт, санхүүгийн чадавх зэргийг үндэслэн Төрийн банкны
үнэлгээг ахиулсан гэж дүгнэжээ.
Төрийн банкны тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн найдвартай байдал, банкны
харилцагчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгасан энэхүү үйл явдал нь Төрийн банк
Монгол орон даяар банк санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, хариуцлагатай хүргэн
ажиллаж буйг илтгэн харуулж байна.
Эх сурвалж: Ratings.Moodys.com/ratings-news/452770
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна