Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавиад байна. Мөн Үндсэн хуулийн цэц өнөөдөр энэ асуудлаар Их суудлын хуралдаанаа зарласан байгаа нь тун сонирхолтой. Хэр барагтаа их суудлын хуралдаан зарлах нь бүү хэл маргаан үүсгэх гэж яардаггүй цэц маш шаламгай ажиллав. Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих нь бүрэн эрх нь юмаа гэхэд түүний хоригийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тайлбарлаад зогсож байна. А.Бямбажаргалын үүрэг бол үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх үйл явдлыг уялдуулан зохицуулах, түүнд хяналт тавих байгууллагыг удирдаж байна. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд хориг тавих нь зөв гэсэн талаас нэг талын байр суурь илэрхийлсэн нь өөрийнх нь ажил үүрэгт харшилж байгаа юм.
Түүнчлэн, Ерөнхий сайдыг огцруулах тогтоол УИХ-аар ёсчлогдоогүй байна. Ёсчлогдож амжаагүй байхад Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж улмаар Их суудлын хуралдаанаа зарласан нь хөх тэнгэртэй цэцэд өөр нөлөөлөл бий юу гэсэн хардлагыг улам төрүүлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна