Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн зөрчилгүй гэдгийг УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдорж тайлбарлалаа. Тэрбээр “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо дэмжихгүй гэдэг санал гаргах эрхтэй. Ийм тохиолдолд дэгийн дагуу байнгын хорооны дэмжээгүйг дэмжих асуудлаар УИХ санал хураалт явуулна. Үүнд толгой эргээд байх зүйлгүй. Үндсэн хуульд УИХ-ын нийт гишүүдийн олонх уг асуудлыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно гэсэн заалттай” гэдгийг тодотгоод “Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд УИХ-ын гишүүдийн 1/3 нь дэмжсэн бол хоригийг хүлээн авдаг. Байнгын хороо дэмжсэн санал ч оруулж болно, дэмжээгүй ч оруулж ирж болдог. Хэрэв байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй бол чуулганаар байнгын хорооны томьёоллыг гишүүдийн 2/3 нь дэмжээгүй тохиолдолд хоригийг хүлээн авна гэсэн үг. Шууд бишээр орж ирсэн болохоор 2/3 болж байгаа юм. Эндээс үндэслэн огцруулах саналыг дэмжихгүй гэж орж ирж байгаа бол Ерөнхий сайдад итгэл үзүүлье гэсэнтэй адил юм. Манай Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулна гэж оруулсан ч, огцруулахгүй гэж оруулсан ч тухайн оруулсан санал нийт гишүүдийн олонх дэмжсэнээр хангагдана. Байнгын хорооноос огцруулахгүй гэж санал оруулсан ч гишүүдийн олонх огцруулна гэвэл огцорно. Харин Цэц дээр маргаан үүсгэсэн тохиолдолд шийдвэрийг түдгэлзүүлдэг. Харин хүчингүй болохгүй. Түдгэлзүүлсэн шийдвэр гарсан нөхцөлд УИХ-ын үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдал үүсэж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлээгүй шалтгаанаар Үндсэн хуулийн том зөрчил рүү орно. Тэгэхээр Цэц Үндсэн хуулиа сахих баталгаа гэдэг утгаараа ийм шийдвэр нь Үндсэн хуулийн дахиад нэг том заалт зөрчилдөх байдал руу орно гэдэг үүднээс асуудалд нухацтай хандах учиртай. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булааж авах оролдлого гэх зэргээр зарим хуульч тайлбарлаж байна. Өөрийгөө хүндэлдэг том хуульчдын зүгээс нэг талд үйлчилсэн тайлбар хийх хэрэггүй. Хуулийн маргаантай асуудал олон хувьсагчтай бодлогыг бодож байж шийдвэр гаргах учиртай. УИХ яагаад байнгын хороотой байдаг юм, түүнийг дагасан процессын хуулиуд бол нэг хувьсагч. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг яагаад тусад нь томьёолсон юм. Ерөнхий сайдыг огцруулахгүй итгэл хүлээлгэх асуудлыг яагаад тусад нь томьёолсон юм. Энэ хоёрын батлагдах квотыг аль алинд нь яагаад нийт гишүүдийн олонх гэж тавьсан юм гэдгийг авч үзнэ. Тэгэхээр УИХ явдаг процессоороо явж байна. Ерөнхий сайдыг огцруулна гэсэн 64 гишүүн байгаа бол түүн дээрээ хатуу л бай л даа. Тэгвэл огцорч л таарна шүү дээ” хэмээн тайлбарлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд нарыг дуудаж уулзаж байна
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
202.126.89.14
Улсын их хурлыг олон жил удирдсан туршлагатай хүн үнэн шударга зүйл ярьжээ
Хариулах202.126.89.14
????
Хариулах202.126.89.14
????
Хариулах