Гал халуун украин бүсгүй жүжигчнийг Деми Мурээс бүрмөсөн булаажээМила Кунис, жүжигчин Эштон Катчер хоёр хамтдаа үзэгддэг болсон гэх цуу яриа аль хэдийнээс тарьсан юм. Гэвч тэд нэлээд хэдэн сарын турш энэ мэдээг байнга няцааж байжээ. Эцсийн бүлэгт дурлалт хос бууж өгч, “зүгээр л найзууд” гэсэн дүр эсгэхээ больжээ. Гэрэл зурагчид Нью-Йоркийн гудамжаар хамт зугаалж байгаа тэдэнтэй тааралдаж, Эштон, Мила хоёрын үнсэлцэн нялуурч байгаа зургийг нь авчихсан байна.
Жүжигчид нуугдаж залхаж, одоо ингэх нь ерөөс утгагүй болсон байж болох. Катчер, Кунис хоёр Бали аралд хамтдаа амарсан тухай мэдээ гарсны дараа тэдний харилцаа тун дотно байгаа нь бүх хүнд ойлгомжтой болжээ. Тэд нэг дор байж, хамт аж төрөх тухай ч ярилцаж байгаа байж болох бөгөөд учир нь Мила найз залуутайгаа хамт их цагийг өнгөрүүлж байгаа юм.
Деми Мурийн 35 настай хуучин нөхөр болон “Хар хун” киноны 29 настай од гараасаа хөтлөлцөн, хэн нэг нь өөрсдийг нь таниад, зургийг авчихна хэмээн огт санаа зоволгүйгээр Нью-Йоркийн гудамжаар хээв нэг алхаж явжээ. Хос зугаалж, замдаа түргэн хоолны газраар орсон байна. Эштон үе үе утсаар ярьж, бусад үед нь Милагийн гарыг байн байн үнсэн, түүнээс чухамдаа холдож чадахгүй байсан гэж тэднийг харсан хүмүүс ярьж байна.
Кунис өглөө орноосоо боссон юм шиг л харагдаж байжээ. Тэр хар-хөх өнгийн халхагар битүү ноосон цамц, спортын богинохон өмд, кроссовк өмсөн байна. Жүжигчин буржгар үсээ мөр рүүгээ хайш яайш унжуулсан байжээ. Катчер мөн л энгийн жинсэн өмд, майк, дөрвөлжин хээтэй цамц өмссөн байна. Хоёр од өөрсдийн хань ижлээс саявтархан салцгаасан юм. Эштон Катчер жүжигчин Деми Мурээс салж, харин Мила Кунис найман жил явалдаж байсны дараа “Гэртээ ганцаараа” киноны од Маколей Калкиныг хаясан юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ