Загвар өмсөгч Испанийн Ибица аралд амарч байнаЭэлжийн амралт бол бие, сэтгэлээ амраах хамгийн сайн цаг мөнөөс мөн. Кейт Мосс ийм байр суурийг дэмждэг бөгөөд учир нь Ибицад амрах үеэрээ жаахан чөлөөтэй байхыг бодож байгаа ажээ. Ингэхдээ загвар өмсөгч эвгүй байдалтай бие галбир, нүүр царайгаа папарацци нарт харуулахаас огтхон ч санаа зовохгүй байна.
Кейт Мосс бол хамгийн баян, эрэлттэй загвар өмсөгчийн нэг юм (од жил бүр 9 сая орчим доллар олж, “Форбс” сэтгүүлийн хамгийн их орлоготой загвар өмсөгчийн жагсаалтад дээрээсээ хоёрт бичигдэж байгаа юм). Дур булаам бие нь түүнд олон сая “ногоон” олж өгч, түүний нэрийг манай гаригийн хүн бүрт шахуу мэдүүлж өгчээ. Одоо 38 настай тэр жаахан амарч, нэмсэн килограмм бүрээсээ болж санаа зовохгүй байх боломжийг өөртөө олгож байна. Тэр тусмаа загвар өмсөгч одоо нөхөр Жейми Хинсийн хамт амарч байгаа юм.
Папарацци нар Ибица аралд нарлаж байгаа хосын зургийг авчээ. Загвар өмсөгч бүдүүрсэн бэлхүүс болон цамцаа дээш нь татаж, ил гаргасан гэдсээ нууц хаахыг ч оролдоогүй байна. “Шар айрагны” гэдэснийхээ зэрэгцээ (жинхэнэ англи хүний хувьд Кейт хар “Гинесс” шар айраг, шотландын виски уух дуртай), загвар өмсөгч цээжин биеэ ч санаандгүй ил гаргачихжээ. Гэхдээ энэ удаа одын танилуудаас хэн нь ч үүнийг анзаараагүй байна. Кейт зургаа зөндөө олон удаа татуулж байсан хүн.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ