Дуучин Adele олны нүднээс нууцаар хуримаа хийсэн үү?


Нэр хүнд нь өдрөөс өдөрт өссөөр байгаа дуучин Adele жирэмсэн гэсэн мэдээлэл түүнийг хүн бүхний анхааралын төвд оруулсан билээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа намжиж байсан боловч саяхан түүний найз залуу болох Simon Konecki-той олны нүднээс нууцаар хуримаа хийсэн гэсэн мэдээлэл ахин гарч ирсэн билээ. Дуучин эмэгтэй маань энэ талаар хэвлэлийнхэнд ам нээгээгүй байгаа боловч даруухан хуриман дээр уригдсан дотны найз нөхөд, гэр бүлийн хүмүүс нь нууцыг хадгалж чадаагүй бололтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдэх боломжгүй байгаа боловч дуучинд маань найз залуу болох Simon сүйн бөгж өгсөн гэдэг нь ил болсон юм.


Adele болон Simon нарын ойр дотныхны цахим хуудсууд дээр:
" Ингэж нэг юм тэд гэрлэх боллоо. Гэнтийн бэлэг шиг л санагдлаа. "
" Adele үнэхээр классик харин Simon дэгжин харагдаж байсан шүү. "


Хэрэв тэдний гэрлэлт жинхэнэ байх юм бол Simon Konecki хоёрдох гэрлэлт болох бөгөөд өмнө нь сайн дурийн тусламжийн байгууллагын удирдагч залуу маань стилист Clary Fisher гэрлэсэн ба тэд охинтой юм.

Дуучин Adele-н сүйн бөгж: