Алдарт дуучин Лэди Гага хит дуунууд, этгээд дүр төрхөөрөө олны анхаарлыг үргэлж татаж байдаг билээ. Харин сүүлийн үед түүний гаж гэмээр хувцаслалт, этгээд үйлдлүүд нь олны дургүйцлийг төрүүлэх болсон юм. Тэрбээр өнгөрсөн 17-18-нд Нидерландын нийслэл Амстердам хотноо хийсэн “Born This Way Ball” аялан тоглолтынхоо үеэр тайзан дээр марихуан татаж, олны эгдүүцлийг төрүүлжээ. Тэрбээр тоглолтынхоо дунд үед багахан завсарлага хийсэн ба энэ үеэрээ тайзан дээр сууж, марихуан татсан байна. Гага энэхүү үйлдлээ “Марихуан оюун ухаанд гайхамшгийг мэдрүүлдэг” хэмээн тайлбарлажээ. Мөн тэрбээр архинаас татгалзаж, тамхийг илүүд үзэх болсон тухайгаа ярьсан байна. Түүнчлэн Лэди Гага АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай тус улсад марихуан татахыг хуулиар зөвшөөрүүлэх талаар хүсэлт тавина гэж хошигножээ. Хэдийгээр Нидерландад марихуан татахыг эрүүгийн хэргээс хасаж, биедээ бага зэргийн өвс авч явахыг хуулиар зөвшөөрдөг ч түүний энэ үйлдэл нь арай дэндсэн үйлдэл юм. Гагагийн тоглолтыг үзэж байсан хүмүүсийн ихэнхи нь өсвөр насныхан байсан бөгөөд энэ нь тэднийг уруу татсан үйлдэл болжээ. Үүний дараа Лэди Гагагийн зарим шүтэн бишрэгчид түүний шударга байдлыг үнэлж байна гэсэн бол ихэнх нь энэ үйлдлийг нь эсэргүүцжээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ