Дуучин дээдсийнхний арга хэмжээнд хэтэрхий биеэ барьсан даашинзтай ирсэн байнаУрьд нь Кристина Агилера өсвөр насны дөнгөж л төрхөө олж буй гоолиг туранхай охин байсан юм. Өнөөдрийн 31 настай дуучин бол үнэхээрийн сайхан бүсгүй. Бариу богино даашинзад нугасгүй тэр загварын шүүмжлэгчдээс нэг биш удаа банга хүртэж байжээ. Саяхан жүжигчин 2012 оны NCLR ALMA Awards шагнал гардуулах ёслолд хэтэрхий их бие барьсан оройн урт даашинзтай ирсэн байна.
Поп-дива муухай бүдүүрсэн нь гэрэл зурагчдад зургаа татуулж байгаа Кристинаг энэ орой харсан бүх хүнд тодорхой байжээ. Гэтэл согоо шиг гоолиг юм шигээр хувцасласаар л байна. Нэвт харагддаг сүлжмэл оруулгатай хар даашинз нь одын биеийг голийтол барьсан учир, хамаг бие галбирыг нь тодоос тод зураглан харуулсан байна. Агилерагийн дүр төрхийн хамгийн гайхалтай хэсэг нь түүний “тав дахь цэг” байсан бөгөөд үүгээрээ камер руу байн байн эргэж байжээ. Гэвч жүжигчин шинэ үс засалтаа харуулах гэхдээ л нуруугаа харуулж байсан гэж дараа нь битүүхэн ойлгуулсан байна. Үнэхээр ч дуучин энэ орой үснийхээ шинэ өнгийг харуулсан нь бөгөөд тэр үсээ хөх ягаан өнгөөр будуулсан байжээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо