24 настай Рианна 20-иод шивээстэй бөгөөд бараг л жил бүр нэгийг хийлгэдэг байна. Ритм-блюзын од хамгийн сүүлчийн шивээсээ хөхнийхөө дор хийлгэжээ.
Лондон хотод параолимпийн наадмын хаалтын ёслол дээр Рианна өөрийн одоогийн гол хит болох “We Found Love” гэдэг дуугаар тамирчид, үзэгчдийн баярлуулж, дараа нь энэ дуугаараа “MTV Video Music Awards” сувгийн саяхны ёслол дээр “Шилдэг видео” шагнал авсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зовоохгүйн тулд Барбадосын дур булаам бүсгүй өсгийгөө хүрсэн урт шаргал өнгийн даашинз өмсөж дуулсан билээ. Харин одоо бүсгүйн хөхний дор далавчаа дэлгэсэн египетийн Изида бурхан харагдаж, хоёр хөхнийх нь завсрын доод талд бурхны толгой байна. Энэ бол хайр дурлалын бэлгэдэл, ирээдүй үеийнхний хувьд үлгэр дууриал болсон төгс төгөлдөр эмэгтэй гэж Рианна үздэг ажээ.
Тэгэхэд дуучин олны өмнө шивээсээ наалтаар халхлаж байсан бөгөөд тиймээс уг шивээсийг “Твиттер”-ээс л үзэж болох байжээ. Тэгсэндээ ч параолимпийн наадмын хаалтын ёслолд оролцогчид Рианнагийн шинэ төрх болсон стилист Урсула Стивений уран сэтгэлгээний үр шим болох үсний богино засалтыг л харсан байна. - Бид бүхнийг үргэлж өөрчилж, туршилт хийж, үсээрээ тоглож байдаг! Түүний үс нь бидний ажлын хуваариас шалтгаалан өөрчлөгддөг юм гэж стилист өөрийнхөө бүтээлч хандлагыг тайлбарлажээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ