Холливудын дивагийн хоолны дэгийг мэргэжилтнүүд шагшин магтаж байна.
Одоогоос яг 50 жилийн өмнө 1962 оны 8-р сарын 5-нд Лос-Анжелес дахь харшаас Мерилин Монрогийн цогцос олдсон билээ. Цагаан шаргал үстэй Холливудын охин тэнгэрийн үхэл даян дэлхийг уй гашууд автуулсан юм. Түүний үхэл одоо болтол ХХ зууны гол нууцуудын нэг байсаар байна. Бид бол түүнийг амьд сэрүүн, үзэсгэлэн гоо, сэтгэл булаам байдлаар нь дурсмаар байна. Олон хүмүүсийн зүрх сэтгэлд тэрээр яг иймээрээ хоногшин үлдсэн билээ. Супер од байсан тэрээр олон зүйлээрээ жирийн л нэг бүсгүй байсан юм. Үүнийг жишээ нь, түүний нэгэн ярилцлаганд өөрөө ярьж байсан нь гэрчилдэг. Орчин үеийн хоолны мэргэжилтнүүд Холливудын охин тэнгэрийн иддэг байсан хоолны талаар судалж үзээд үүнээс илүү ухаалаг жорыг бодож олоход амаргүй хэмээн гайхан шагшсан байна.
Мэрилин бүдүүн гуя хас, хачин сайхан цээж хөхөөрөө шүтэн бишрэгчдээ солиоруулдаг байсан юм. Тэгсэн хирнээ жүжигчин бүсгүй бэлхүүсээрээ гоолиг нарийхан байлаа. Түүний жин янз бүрийн цаг үед хэлбэлзэж байсан бөгөөд гэхдээ тэр дунджаар орчин үеийн 42 размерийг өмсөдөг байжээ. Хачирхалтай нь Мерилин хэзээ ч есөн жорын хоолны дэг барьдаггүй байсан юм. Тухайн үед ч тийм юм байсангүй: эрчүүд эмэгтэй хүнийг мярайлаг байхыг илүүд үздэг бөгөөд турах дон гэж огтоос байдаггүй байжээ. Гоолиг байхад жүжигчинд өөрийх боловсруулсан зөв хоололтын дэг тусалдаг байсан юм. Түүнийхээ тухай 1652 онд од Pageant гэдэг сэтгүүлд өгсөн ярицлагандаа өгүүлсэн байдаг. “Бие галбираа би яаж хадгалдаг вэ” гэсэн материалд жүжигчин маань өдөр бүрийг өөрийн гараар бэлдсэн өглөөний цайгаар эхэлдэг тухайгаа дурьдаад “шүршүүрт орохоор явахын өмнө би плитзан дээр нэг аяга сүү тавьдаг. Нөгөөхөө бүлээсэхээр хоёр ширхэг түүхий өндөг хагалж хийгээд сэрээгээр хутгаад гарахад бэлдэх зуураа оочилж дуусгадаг. Өглөөний цайны дараа мульт амин дэмүүд ууна” гэжээ. Үргэлж яаруу давчуу ажилтай байдаг бүсгүйд эмч доктор үүнээс илүү ашигтай, тэжээллэг өглөөний хоол бичиж өгөх нь юу л бол. Оройны хоолыг бол Мерилин ёстой л “дээд уруулдаа хүргэлгүй, дэргэдэх хүндээ өгдөггүй” байжээ. Унтахынхаа өмнө од сайн гэгч нь ханаж цадталаа идэж авдаг байсан юм.
-Гэртээ иддэг оройн хоол маань энгийн гэхэд дэндүү энгийн. Оройхон тийшээ би зах орж үхрийн гол мах, хонины давтаж зөөлрүүлсэн мах эсвэл элэг худалдаж аваад шарах шүүгээнд хайрна. Хачирны оронд дөрөв эсвэл таван түүхий лууван иднэ. Би бүр цаанаасаа л туулай юм шиг байгаа юм. Түүхий луувангаас хэзээ ч уйдахгүй шүү. Мерилин бас мөхөөлдсөнд нугасгүй дуртай байлаа. Тэрээр нарийн боовны газруудаар байнга орж халуун чихэр асгасан хүйтэн мөхөөлдсийг амтрхан иддэг байв. Бас нэг сонин зүйл гэвэл Мерилийн хэзээ ч спортын дасгалаар биеэ зовоодоггүй хүн байсан юм. Олон цагийг спорт зааланд өнгөрөөдөг өнөө цагийн Холливудын одод бол түүний өдөр тумын дасгал сургуулилтын талаар сонссон бол ухаан алдах биз. Мерилийн өглөөний гимнастикийг өдөр бүр гэхдээ 10 минутын дотор л ”амжуулчихдаг” байсан юм. “Ядармагцаа л би гантелиудыг хажуу тийш тавьдаг” гэж Монро үнэнээ өгүүлсэн байдаг. Гарын болно хөхний булчин чангаруулах хамгийн энгийн дасгалууд л хийдэг байсан аж.
Орчин үеийн шинжээчид Мэрилин Монрогийн хоолны дэглэмийг судалж үзээд “ухаалаг хийгээд тэнцвэртэй” хэмээн нэрлэсэн нь бий. Шинжээчдийн үзэж байгаагаар жүжигчин бүсгүй өөрийгөө өлсгөж хоол боловсруулах системээ туйлдуулалгүйгээр тогтмол хооллож, эрүүл хоол хүнсийг сонгон авч түүнийгээ зөв боловсруулдаг байжээ. Халуун чихэр асгасан мөхөөлдсний хувьд тэрээр хоолны дэгийн “80 ба 20” (20% нь калоритой, үлдсэн 80% нь бага калоритой хүнс байх) гэсэн зармыг мөрдлөг болгодог байсан санжээ.
ТВ7хоног сэтгүүлээс
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ