АТГ-аас “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийжээ.
Тодруулбал, тус газраас Л.Наранбаатарын Хөтөл дэх албан өрөө болон гэрт нь хоёр дахь өдрөө нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар бид АТГ-аас тодруулахад “Шалгалт үргэлжилж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.” гэв.
Одоогоор яг ямар шалтгаанаар нэгжлэг хийж байгаа нь тодорхойгүй байна.
Ташрамд дурдахад, Л.Наранбаатарыг компанийн удирдах албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн талаарх мэдээлэл гараад байсан бөгөөд тухайн эмэгтэй өнгөрсөн даваа гарагт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна