АҮЭБ-ын сайд Г.Дамдинням түлш, шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай улс ОХУ-с 2026 онд нефть бүтээгдэхүүний хувьд:
АИ-92 автобензины ИМПОРТ:
- 7 дугаар сард 47,844 тонн, ( хэрэгцээ 100.000 тонн )
- 8 сард 67,937 тонн, ( хэрэгцээ 90.000 тонн )
- 9 сард 64,573 тонн, ( хэрэгцээ 90.000 )
- 10 сард 67,129 тонн нийт тус тус импортолсон байна.
- 11-р сард 80.000 тонн орчмыг авах захиалга хийгдээд байна.
Тус саруудад Монголын ААН-үүд АИ-92 автобензин дээр сар бүр 100.000 тонноос давсан худалдан авалт хийх хүсэлт тавьсаар ирсэн болно. Дотоодын нөхцөл байдал нь бүрэн хэвийн болоогүй ч манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж хамтран ажиллаж ирсэн ОХУ-н төр засгийн удирдлагууд, ААН-үүдэд бид талархах учиртай.
ДИЗЕЛЬ ТҮЛШ:
Харин Дизель түлшний хувьд одоогоор 1 сар гаруйн нөөцтэй байгаа бөгөөд жил бүр энэ цаг үед зуны түлшээ бүрэн дуусгаж өвлийн түлшээ агуулахад хийх шилжилт хийх явцад вагон буулгалт түр саатдаг юм.
Учир нь хүйтэнд царцдаггүй өвлийн дизель түлшний чанарын шаардлагыг хангах технологийн шаардлагын дагуу зуны түлшээ бүрэн шавхах ёстой байдаг юм.
ОХУ БОЛОН МОНГОЛ дахь ҮНЭ-ийн ЗӨРҮҮ:
ОХУ дахь жижиглэнгийн үнийг манай үнэтэй харьцуулж үздэг тухайд ОХУ дотоодын зах зээлийн үнийг бууруулахад улсын төсвөөсөө татаас өгдөг учраас зөрүү гардаг. Манай улсын ААН-д ямар нэг татаасгүй үнээр авдаг тул үнийн зөрүү их гардаг юм" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Сэтгэгдэл бичигдээгүй байна