Засгийн газраас “100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод буй. Энэхүү хөтөлбөр 2027-2030 онд хэрэгжсэнээр:
1. Засгийн газрын “100.000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн газрыг чөлөөлж, 50.000 айлын янданг бууруулна.
2. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар иргэдийг орон сууцжуулах бөгөөд төрийн оролцоотой баригдсан орон сууцыг зорилтот бүлгийн иргэд урьдчилгаагүй худалдан авах боломж бүрдэнэ.
3. Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ. Түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууц, хамтын өмчлөлтийн орон сууц, газар чөлөөлөлтийн хүрээнд олгох орон сууц гэсэн хувилбарыг санал болгоно.
4. “Солонго 1, 2” төслийн сонгон шалгуулалтад төр оролцохгүй. Арилжааны банкууд тогтоосон шалгуур, иргэдийн бодит хэрэгцээнд үндэслэн бүртгэл, сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулна.
5. Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ. Ирэх 2027 оноос хувийн хэвшилтэй хамтран 1.8 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, шинээр 16.000 өрхийг зээлд хамруулна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны зээлийг дэмжинэ.
6. Төрийн оролцоотой 40.000 айлын орон сууцыг хэрэгжүүлнэ. Төр барилга барихаас илүүтэй газар, инженерийн дэд бүтцийг шийдвэрлэж, хувийн хэвшил төлөвлөлттэй, дэд бүтцээр хангагдсан орон сууцны төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.
7. Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх 60.000 айлын орон сууцны төслүүдийг төр дэмжинэ. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүртээмж, санхүүжилтийг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварыг дэмжсэнээр орон сууцны борлуулалт, хөрөнгө оруулалт болон цаашдын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
8. Засгийн газрын “100.000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн орон сууцны зээлд хамрагдах боломж нөхцөл нэмэгдэнэ.
9. Нийт 56 суманд 567 айлын төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны төслийг хэрэгжүүлнэ . Ингэснээр төвлөрөл саарах, орон нутгийн төрийн албан хаагчдийн тогтвортой ажиллах бололцоо бүрдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна