Боловсролын зээлийн сангаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн.
Тэгвэл эдгээр зээлдэгчдийн дотор Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Энхбаяр багтсан байх ба тэрбээр өнөөдрийг хүртэл энэ зээлээ төлөөгүй байна.
С.Энхбаяр нь мэргэжлийн дипломатч биш бөгөөд улс төрийн томилгоогоор Сингапур дахь Элчин сайдаар явсан гэгддэг.
Мэргэжлийн бус хүнийг Элчин сайдаар томилсноор тухайн улсад суралцаж, амьдарч буй иргэдийн эрх удаа дараа зөрчигдөх болсон талаар эх сурвалжууд ярьдаг.
2021 оны арванхоёрдугаар сард Элчин сайдаар томилогдож очсон ч өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж байгаагүй, гадаад улсад томилолттой яваа гэдэг хариулт өгч, өргөдөл гомдлыг нь буцаасаар ирсэн гэх гомдол ерөнхийдөө тасардаггүй гэх.
Элчин сайдын хувьд угтаа тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, тулгарч буй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх, Монгол Улсаас ирж буй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч, айлчлалын хугацаанд нь хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, дипломат харилцааны дэмжлэг өгөх, мэдээллээр хангах үүрэг хүлээх учиртай.
Гэвч төрийн өндөр, дээд албан тушаалтнуудыг тус улсад айлчлалаар очих үед ажлын байраа орхин, гадаадад аялж байсан зөрчлийг удаа дараа гаргасан ч Гадаад харилцааны яамнаас ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа аж.
Харин иргэд, олон нийтийн зүгээс мэргэжлийн бус хүнийг сайдын суудалд тавьсан нь түүнийг эгүүлэн татах үндэслэл мөн гэж үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шүүр" ажиллагааны хүрээнд улс төрийн холбоо хамаарлыг тодруулж, боловсролын зээлийг нь төлүүлэхийг шаардаж эхэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
103.212.118.24
Дуудаад мөнхэрдэнэ шиг ялла
Хариулах150.129.141.46
ЭС нар мэргэжлийн байхаа больсон. ГЯ хан үүнд дассан
Хариулах