ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрт ажиллаад “Хоёр талаас өгсөн мэдээлэл зөрүүтэй байна. Өөрийн биеэр ирж, нягталж, хүмүүстэй нэг бүрчлэн уулзахыг зорилоо. Зарим нэг мэдээлэл ташаа болох нь харагдлаа.” хэмээгээд ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар болсноо зарласан.
Уг нь ганцхан өдрийн өмнө л мань Б.Цэнгэл “Хөтөлийн цемент шохой компанийн захирал Л.Наранбаатар цахимаар ажлаа хийдэг. Мэдээллийн бодит үнэн, мэдээллийн зөрүүтэй байдлыг нягталж шалгана. Үндэсний аудитын газрын байгууллагын дүгнэлтийг Л.Наранбаатар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнчлэн архи уухаараа ажилдаа ирдэггүй, хэдэн хоног алга болдог ийм удирдлага надад хэрэггүй гэдгийг нөхөрсгөөр хэлж байсан. Би энэ тухай нь анхааруулж, үйлдвэрийг алсын зайнаас удирдана гэж байхгүй шүү гэж хэлсэн.” гэж байв.
Гэтэл өнөөх яриад байснаараа үйлдвэрт нь очоод байр суурь нь ёстой 180 градус эргэнэ гээч болчихсон.
Товчхондоо мань түүний энэ үйлдэл Б.Цэнгэл ТӨБЗГ-ын даргын ажлаа хэр гүйцэтгэж байна вэ гэдгийг нь л олон нийтэд харууллаа.
Мэдээж Б.Цэнгэлийн хувьд аж ахуйн нэгжүүдийн удирдлага болон тэдгээрийн ТУЗ-тай шууд харилцан ажиллаж явах хуулийн заалт бий. Гэвч тэр хуулийн заалт бус цахим орчин болон хэн чанга дуугарсных нь талд үйлчилж байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
192.82.90.141
Цэнгэл ТББ-ын өмчийг төрд авч будилуулдаг. Дараа нь хувьчилж зарж дундаас нь мөнгө хусдаг гэж ярихыг тэнд нь аэилладаг хүнээс сонссон
Хариулах66.181.161.110
Энэ нөхрийг хал шууд халах хэрэгтэй.
Хариулах150.129.142.164
энэ бүдүүн цэнгэлийг шалгавал их юм гарна даа. Оруулсан гарууд нь бөөн мөнгө шаасан байнадаа.
Хариулах66.181.184.119
Гахай цэнгэл авилга авахаас өөр юм мэдэхгүйлдээ
Хариулах202.126.88.186
Аудитын дүгнэлтээр буруутай гэхэд дарга нь өмөөрөх жишээтэй. Баримт нотолгоо, албан бичиг дүгнэлтээр ажлаа хийдэггүй юм уу?
Хариулах