Нэг сартай нярай хүүхдээ хөхөөрөө дарж, санамсар болгоомжгүйгээр амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ

Moderator
2023/04/14

Нэг сартай нярай хүүхдээ хөхөөрөө дарж, санамсар болгоомжгүйгээр амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18- нд цагдаагийн байгууллагад “Нэг сартай нярай эхийнхээ хөхөнд дарагдаж, амьсгал хураасан байна” гэх дуудлагыг эмнэлгийн байгууллагаас өгчээ. Хэргийн газарт хийсэн үзлэг шинжилгээ, шүүх шинжээчийн дүгнэлтээр талийгаач нярайн ам, хамрыг ээж нь унтаж байхдаа хөхөөрөө дарж болгоомжгүйгээр амийг нь хохироосон гэсэн дүгнэлтгарсан байна.
Талийгаач хүүгийн аав мэдүүлэхдээ “Тэр өдөр ариун цэврийн өрөөнд байхад миний том хүү уйлж гарч ирээд “Ээж таныг дуудаж байна” гэсэн. Гэртээ ороход эхнэр маань бага хүүгээ тэвэрчихсэн “Хүү маань хөдлөхгүй бие нь хүйтэн байна” гэсэн. Тэгээд эмнэлэг дуудаад үзүүлэхэд нас барчихсан байсан” гэжээ. Харин шүүгдэгч буюу талийгаач хүүгийн ээж “Арванхоёрдугаар сарын 18-ны 07:00 цагийн үед сэрэхэд миний хүү Г буланд унтаж байсан. Тэгээд хүүгээ үнсэхэд хүйтэн байхаар нь гайхаад гар хөлнөөс нь барихад хариу үзүүлэхгүй сулбагар, бие нь хөрсөн хүйтэн байсан.
Хөнжлөө сөхөөд харахад хөдлөхгүй, тэврэхэд амьсгалахгүй байхаар нь би сандраад ухаан балартсан. Нөхөр хүүг тэврээд би шууд 103 руу түргэн тусламж дуудахад эмч удалгүй ирж үзлэг хийгээд нас барсан байна гэж хэлсэн” гэсэн байна. Шүүхээс “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсөн байна.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.246
    2023/05/15

    Тэр эхийг яллаад яахав дээ насаараа л бодож шаналж явах хүн

    Хариулах
  • 192.82.86.229
    2023/04/15

    Яаж ч ядарч байсан босч сууж байж хөхүүлж бай гээд хэлж өгсөн хүн байхгүй юу?

    Хариулах
  • 202.126.89.208
    2023/04/15

    Тэнхээ тамир муу нялх биетэй нойр дутуу ядарсан ээжүүд ийм золгүй байдалд хүрчихдэг.

    Хариулах
  • 202.9.46.65
    2023/04/15

    Eej ih yadardag bhoor nuhruud sn tusalj huuhduudee harj eejiig ali boloh shn amraaj untuulah heregtei zarim shunu ch unendee bosoh tenhelgui hewteegeeree huuhuulchdeg shuu

    Хариулах
  • 45.117.35.26
    2023/04/14

    2 удаа хүүхдээ хөхөөрөө дарж алсан архины хамааралтай эхтэй таарч л байлаа

    Хариулах
  • 192.82.82.121
    2023/04/14

    Одоо яая гэхэвдээ хөөрхии нялх биетэй эх нойрондоо иим юм болж яллаад ч яах билээ насаараа л зовж явах хүн шүүдээ

    Хариулах
  • 82.132.233.52
    2023/04/14

    Ingeed talaar chuluuluud baihiin bol huseegyi turultuus uudsen ene metiin sanamsargyi gemt hereg ulam l olshroh baihdaa.

    Хариулах
    • 202.9.40.162
      2023/04/16

      Chi chini harin mal ym bichdeg gar bna shde

    • 66.181.160.92
      2023/04/15

      Chi ymar hachin ym bichdeg ym be hvn sanamsargvi baidlaar hanar amiin taglaj huhuuleedl iim vildel garj bgaa bhaa

    • 64.119.26.28
      2023/04/14

      Huseegui huuhdee gd ter bolgon hohooroo darj alaad bh ni ch haashee ym